alrite хэмээх АНЭН-ий блог : Саак бүсгүйг тодруулъя, залуусаа. /хүүхнүүд орохыг хориглоно/

Эрчүүдээ, хөвгүүдээ, залуусаа! Ямар бүсгүйг цөмөөрөө саак бүсгүй гэж нэрлэх вэ? Юу нь аятайхан бол ихэнх залуусын сэтгэлд нийцсэн сайхан бүсгүй болох вэ? Одоо тэр ТВ-р гараад байгаа Солонгосын кинон дээр үнэн хөөрхөн хүүхнүүд  байнаа. харахаар л бүр дур хүрээд байхын. 

За тэр яахав. монгол хүүхнүүдээсээ ямарыг  нь цөмөөрөө Саак хүүхэн гэж нэрлэх вэ гэдгийгээ нэг тохируулаатхий.

Нэг. Саак бүсгүй гэж мэдээж нэн түрүүнд хүний нүдэнд дулаахан царайтай. Нээх хөөрхөн инээдэг байх хэрэгтэй. Хөөрхөн алаг нүдтэй /заримдаа онигорууд нь ч бас хөөрхөн байдаг/, зузаан уруул, ихэмсэг харцтай / эмэгтэй хүн жижиг уруултай байх онцгүй байдаг/, цагаан, цайвар царайтай байвал зүгээр дээ.

Хоёр. Саак бүсгүй хэзээд харвингүй  байх ёстой. Харвинтай хүүхнүүд бол үнэхээр биш юм аа, тийм биз дээ? Тарган биш, тэхдээ бас нээх туранхай биш байх л хэрэгтэй. Гуалиг, дагуулаад явахад нүүр улаахайргүй бие хаатай бол тун ч давгүй. Тийм аймаар өндөр биш, бас намхан биш. Өндөр хүүхнүүдэд ихэнх эрэгтэйчүүд таагүй ханддаг шиг санагдаад байдгийм.

Гурав.  Тун аятайхан, цэвэрхэн хувцасладаг байх хэрэгтэй. Үнэхээр дэгжин өөртөө тааруулаад будсан, энгийн гоёл чимэглэл, гоё гартай  бүсгүй сайхан харагддаг. Заримдаа бас жинстэй байсан ч давгүй л дээ. Чөлөөтэй, цоглог, хөгжилтэй харагдуулдаг. За тэгээд юу ч өмссөн бай хүүхнүүд эрчүүдийн өгзөг рүү нүдээ унагадаг  шиг  эрчүүд хүүхнүүдийн хөх рүү нүдээ унагадаг нь хууль юм. тэгэхээр юу ч өмссөн бай гоё хөх бөгстэй хүүхэн, "гоё" харагддаг тийм биз дээ, эрчүүд ээ?

Дөрөв. Зан ааш нь. Хөгжилтэй. Гэхдээ алиа салбадай биш. Даруухан гэхдээ тэнэг биш. Хэнтэй яаж харьцахаа мэддэг. Эрэгтэй хүнийг хайрладаг, соёлтой байвал боллоо доо. Хэтэрхий цэвэрч хүүхнүүд хүйтэн хөндий байдаг. тиймээс тэд дэмий. Саак-ийн тоонд оруулахгүй. Ямар ч байсан  эрэгтэй хүнээр сугадуулсан л бол өөр хэн нэгэн лүү өлөлзөөд, гөлөлзөөд суудаг өлөн гар биш байх ёстой. Хамт яваа эрэгтэйдээ "энэ бүсгүйтэй би хамт явж байгаа юм" гэсэн бодлыг бардам төрүүлж чадахуйц тийм эмэгтэйг хүсч мөрөөддөггүй эрэгтэй хүн гэж лав байхгүй байх.

Тав. Архинаас хол байдаг. Мэдээж би уудаггүй гэж хэлдэг биш л дэ. Яахав хагасыг нь татдаг байж болно. Тэгээл согтоол тэнэг царайлаад байдаггүй. Тамхийг бол үздэггүй байвал. Бид Саак бүсгүйг тодруулах гэж байгаа болохоос, бурхан тодруулах гээгүй.

 За тэгээд нэг иймэрхүү санаа байна. Өөр ямар зүйл нэммээр байна, эрчүүд ээ? Нэмээд байгаарай.

за за эх хувилбар нь ЭНД байгаа ороорой гэж 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
anime (зочин)

xa xa :p itsme budaa 7+77=84

itsme (зочин)

өө чи одоо юу вэ? Чи чинь харин овоо гаруу гүй юу? Хүний болоогийг шууд хуулдаг гэжийшд. Аятайхан байгаарай, баагий. Бас эрчүүд гэдэг хувилбар луу оруулчжээ. Чамайг ГОГО-ийн охидын зөвлөлийн хурлаар оруулий шүү. Хүний болоогийг хуулж, хүйсийг эргүүлэн тавьсны чинь төлөө буудан хороох ял өглөө

test (зочин)

test sho

rasputin (зочин)

killer.

So (зочин)

Buudaj alaad yax ve xoorxiig, ex xuvilbariig ni sain l zaaj ogson baina shyy dee

Melkadies (зочин)

ha ha ha hoorhon setgejee

anime (зочин)

hehe yuun hulgai, eh survaljiig n todoos tod tavisan uchiraas ene n itsme-n surtalchilgaa bolno, deerees n huisiig n solison n bur ch sonirholtoi bolj bn shude, eregtei emegtei geltgui l adilhan asuudaltai bdag ym gedgiig haruulsan bgam bisho :) goy setgesen shu "alrite" 1+93=94

ганхүү (зочин)

n

Ицми

пай... энийг би бичжийсан байх нь.. хаха хүйс солиод этр гэж хэрүүл хийжийснийг бодуулан би эрэгтэйг нь бичжийсэн байх нь хммм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)