alrite хэмээх АНЭН-ий блог : Чингис хаан дэлхийн агуу цэргийн жанжин төдийгүй “секс” эзлэн түрэмгийлэгч байжээ
Оросын генетикийн эрдэмтэд агуу эзэн хааны хромосомын мөр Евро-Азийн бүс нутгийн хэдэн арван хүмүүсийн генийн санд хадгалагдсан байгааг олж тогтоожээ. Тэд Монголын хаан маш идэвхитэй бэлгийн харьцаанд ордог байсан гэдгээр тайлбарлаж болох юм гэж үзэж буй аж. Магаданы Шинжлэх Ухааны Академийн Мирослав Деренкогоор ахлуулсан эрдэмтэн, судлаачдын баг дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан хааны удмын генетикийн ул мөрийг илрүүлсэн байна. Туршилтын аргаар, өөрөөр хэлбэл Чингис хааны хромсомыг тооцоолон гаргасан гэж “The Australian”-д бичжээ. Орос, Польшийн эрдэмтдийн хамтарсан ажил гурван жилийн өмнөөс эхэлсэн байна. Тэр үед тэд хоорондоо нягт холбоотой, эцгээс хүүд өвлөгдөж байгаа “Ү” хромсомыг олж мэджээ. “Эрдэмтдийн тооцож үзсэнээр өнөө үеийн 16 сая гаруй хүн ийм хромсомын цуглуулгатай” гэж Британийн “The Telegraph” мэдээлж байна. Хэрэв эрэгтэй хүний “Ү” хромсом нь удмаас удамд ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалагддаг байсан бол бид өөрсдийн өвгөдийг нарийн тодорхой олж мэдэж болох юм.

Гэвч хромсомын хувьсал явагдах нь тодорхой. “Ү” хромсомын бага хэмжээний өөрчлөлт (цаг хугацаа өнгөрөх тусам бий болдог) нь Азийн ард түмний өвөг 1000 жилийн өмнө (нэмэх, хасах 300) амьдарч байсныг тогтоох боломжтой болгосон юм. Дээрх хромосом нь Чингис хаан болон түүний удмынханд харьяалагдана гэж үзэж байгаа. Учир нь тэд нийгмийн онцгой статуст хамаарагддаг. Мөн тийм их хэмжээний хүүхэдтэй болох боломж тэдэнд илүү байгаа ба түүхэн баримтуудаар давхар батлагдаж байгаа юм. Чингис хаан ойролцоогоор 800 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд албан ёсоор буюу түүхэнд тэмдэглэгдсэнээр таван хүүтэй. Гэхдээ бодит байдал дээр илүү ч байж болох юм. Эрдэмтдийн тооцоолж үзсэнээр агуу эзэн хаан маань гурван зуун жилийн дараа гэхэд таван сая үр ачтай, харин 800 жилийн дараа гэхэд бүр ч илүү хэмжээний байх нь тодорхой. Түүхэн дэх шилжилт хөдөлгөөн  болон баримтуудыг авч үзвэл цус холилдох үйл явц нь Монголын эзэнт гүрний хил хязгаараас холдож чадахгүй бөгөөд зөвхөн тодорхой төрлийн угсаатнуудад “Ү” хромосом өвлөгдөх боломжтой.

Энэ судалгаанд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан 18 угсаатны бүлгийн 1437 эрэгтэй хамрагдсан. Үүнд Алтайн казакууд, телеут, хакас, буриад, монгол, курд, орос гэх мэт үндэстэн ястнуудыг оролцуулжээ. “Интерфакс время”-н мэдээлж байгаагаар генетикийн баримтуудыг цуглуулахдаа арван жилийн сурагч болон оюутнуудыг илүү оролцуулсан байна. Гэхдээ уг судалгаанд оролцогч нь түүний аав болон өөрөө нэг угсаатанд харьяалагддаг гэдгээ мэдэж байх ёстой гэсэн шалгуур тавьсан байсан аж. Тэдний олж тогтоосноор Чингис хааны боломжит үр удам Монголын эзэнт гүрний гуравны нэгийг эзэлж байгаа ажээ. Одоогийн ОХУ-ын зүүн хэсэг буюу Алтайн хязгаар, Буриадад “Чингисийн цус” хадгалагдсан байгаа ба анх оросууд бий болсон газруудад илрээгүй байна. Гэхдээ энэ нь эцсийн дүгнэлт биш юм. Учир нь оросын томоохон удмын ван, гүн, хаадууд Монголоос гаралтай байсан. Тухайлбал, Чаадаев гэх овог нь Цагаадай буюу Чингис хааны хүүгээс үүсэлтэй. Одоогоор эрдэмтэд судалгаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд “агуу хааны” тухай илүү олон зүйл олж нээнэ гэдэгтээ итгэлтэй байна.

эх сурвалж 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
zaya (зочин)

chingiss haanii yanz yanzaar ni l bichihiimaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)