alrite хэмээх АНЭН-ий блог : Н.Оюун-Эрдэнэ - Миний Монголын залуус

Н.Оюун-Эрдэнэ - Миний Монголын залуус

Хөөтэй тогоог чинь тостой гэж, харийн бэр болж байна
Ханын плитка нь тустай гэж, Хан улсыг зорьж байна
Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна
Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна

Хохь чинь дээ хохь чинь, хонгон дээрээ мэнгэтэй хүү чамаас төрөхгүй
Хазгай муруй хэлэнд чинь, ханилсан амраг чинь татагдахгүй
Хүйтэн жихүүн өдөр, хөх тэнгэр чинь харагдахгүй
Хөлөөн жийгээд суух, эрх чөлөөг чи мэдрэхгүй

Хөмсгөөн зангидаж суухад чинь, хайртай эжий чинь аргадахгүй
Хөгжилтэй багын андууд чинь, ширээг чинь тойроод суухгүй
Хүний нутгийн чулуу, хорсолтой хүйтнээр хайрахад
Хоёр нүдний чинь нулимс унах ч газар олдохгүй

Хадгалж дүрсэн мөнгө чинь, цагийн салхинд хийснэ
Халтайлгаж будсан нүүр чинь, харийн усанд үрчийнэ
Хамаг нандин бүхэн чинь, харь эрд гишгэгдэхэд
Хэн ч чамайг үгүйлэхгүй, харьд ганцаараан үлдэнэ чи

Миний Монголын залуус шижир наран шиг илчтэй
Мэндэлж өссөн нутаг нь мөнхөд дуусашгүй эрдэнэстэй
Маргаашийн л ургах нарнаар нутагтаан тэд очоод
Магад чамайг үгүйлэхгүй, маш сайхан амьдарна

BiirBeh.MN

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

chi shuu

anu (зочин)

saaihan bichijee

заяа (зочин)

хүүш ээ. бид монголоос гадна дэлхий дээр амьдрадаг дүх үү. Энэ дэлхийд монголоос гадна хоёр зуу гаруй улс орон байдаг дүх үү. бас хоёр саяас гадна хэдэн тэрбум хүн амьдардаг. тэгээд энэ хил хязгааргүй дэлхий дээр хүн хэнд дурлаж хэнтэй амьдрах нь хүний эрх дүх үү. хүний эрхэнд ингэж аймаар бүдүүлгээр халдчаад, тэгээд тэрийгээ аймаар шүлэг найраг болгочоод, өөрийгөө лаг эх оронч болцон гэж боджайгаа бол үгүй дүх үү. ямар ахархан бодолтой адгийн тэнэг юм бэ?

alrite (зочин)

хээе бүсгүй байзаарай надад нэг бодол байна. Тэгээд хайрлаж дурлаад явах бол өөр шүү дээ!!! хорихгүй!!! Чи дахиад нэг уншвал гэхдээ анхааралтай уншвал арай өөр зүйлийг харна гэж найдаж байна. илүү зүйл бичих гэснээ болихоор шийдлээ энэ мэтээр бол ойхгүй байх

hun (зочин)

zaawal mongoltoi suuh estoi yumuu? odoo tgd ene erchuudee hartsgaaldaa.hamag baidgaa zoriulaad bhad uur huntei yawaldana ur huuhed hani ijleech bodohgui.teheer bur gadad huntei suumar sanagdaad bhiin.

t1 (зочин)

t1 hun t1geeree duusna zail zail

Suns (зочин)

huue t1uudee Хэтэвч чинь нимгээн гэж, хүний нутагт үлдэж байна gedeg chini mungunii tuluu biee bitgii unel gejiina Хоосон амьдрал утгагүй гэж, хайр сэтгэлээн зольж байна gedeg chini setgelgui huntei bitgii suu gejiina ain? Tegee eniig setgeleeree gadaad huntei suusan hunii shuleg gehu?

suvd (зочин)

tiin shdee oilgoj unshilda minii mongoliin zaluuchuudaa yagaad iim orowdoltoi ochuuhen bodoltoi um be hairlaad suuwal bolj bna tegehed tsaana chin shaal ondoo um yariad bna tegeh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)